Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх хоёр дахь удаагийн вакциныг Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.
Бог малын мялзан өвчний вакцины 9.6 сая тунг улсын нөөцөд үлдээх аж. 2016 онд анх дэгдсэн мялзан өвчнөөр 12996 бог мал хорогдсон бол 2017 онд 5500 орчим толгой Монгол бөхөн хорогдсон байна.
Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд хийснээр мялзан өвчний дархлаа тогтож, өвчнийг таван жил хяналтдаа авах боломжтой.