Дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчилжээ.
Тодруулбал Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд оршин суух С-ыг гудамжинд явж байхад тус дүүргийн 8 дугаар хороонд оршин суух Б, Ж, Б, А нар бүлэглэн “Samsung note-3” гар утас, хэтэвчтэй цахим үнэмлэх, бэлэн мөнгө дээрэмдэн зугтжээ.
Уг этгээдийг машинт эргүүлийн алба хаагч цагдаагийн дэслэгч, Цогтсайхан, цагдаагийн дэд ахлагч Болдхуяг нар шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.