2017.11.8, Лхагва гараг / Билгийн тооллын: 20
Намрын адаг цагаан нохой сар
Таван шар мэнгэтэй Шарагчин гахай өдөр
Аргын тооллын: 2017.11.8, Лхагва гараг
Наран ургах шингэх: 07.47-17.24
Үс засуулбал: Өлсөж ундаасна
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, ус гатлах, угаах, худалдаа наймааны үйлнээ сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.