Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч найман настай охин сураггүй алга болоод бараг долоо хонож байна. Одоогоор охины талаар ямар нэгэн сураггүй байна. Охин хамгнийн сүүлд энэ сарын хоёрны өлрийн 12,21 цагт гар утаснаасаа ээж рүүгнээ хальтхан залгасан гэнэ. Ингээд л охины утас унтарчихжээ. Тэр цагаас хойш охин сураггүй алга болсон байна. Хууль хяналтын байгууллага болон бусад төрийн алба хаагчид охиныг Замын-Үүд сум даяар эрэн хайж байгаа боловч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна.