Өнгөрөгч даваа гаригт НИТХ-ын дарга С.Амарсайханыг НИТХ-ын төлөөлөгчдийн 12-р хуралдааныг удирдан зохион байгуулсан билээ. Тэгвэл тус хуралдааныг хууль зөрчсөн гэж шүүх үзжээ. Тодруулбал, НИТХ-ын хурлыг хийхдээ тэргүүлэгч есөн гишүүний таваас дээш төлөөлөгч нь ирж байж хурлын ирц бүрдсэн гэж үздэг бол С.Амарсайхан дөрвөн тэргүүлэгчтэйгээр хуралдааныг явуулсан аж. Тиймээс НИТХ-ын тэргүүлэгч Ж.Батсайхан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд уг асуудлаар гомдол гаргаснаар шүүх ийн хэлэлцэж шийдвэрлэжээ. Уг хуралдааныг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн байна.
Сэтгэгдэл (4)