2017.11.9, Пүрэв гараг / Билгийн тооллын: 21
Намрын адаг цагаан нохой сар
Дөрвөн ногоон мэнгэтэй Цагаан хулгана өдөр
Аргын тооллын: 2017.11.9, Пүрэв гараг
Наран ургах шингэх: 07.48-17.22
Үс засуулбал: Өвчин ирнэ
Барилдлага:
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.