Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 52 хувьцаат компанийн 174 946 ширхэг хувьцаа арилжсанаас 27 компанийн хувьцааны ханш өссөн байна.
Тодруулбал 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Жуулчин Говь" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15 хувиар өссөн бол "УБ-Бүк” ХК-ийн ханш хамгийн өндөр буюу 14.30 хувиар унажээ.
Харин Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,094 ширхэг үнэт цаасыг 108.2 сая төгрөгөөр арилжаалсан байна. Ингэснээр "MSE ALL" индекс 1,154.63 нэгж болж 0.14 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.
Сэтгэгдэл (2)