Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Иргэний андгай өргөх ёслол энэ сарын 26-нд Төрийн ордны их танхимд болно.
Эл өдөр Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба Монгол Улсын Засгийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 15 дахь жилдээ нийслэлийн шилдэг 850 гаруй сурагчийг оролцуулан зохион байгуулах гэж байна.
Мөн 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын холбоо хамтран орон нутагтаа андгай өргөх ёслолыг нэгэн зэрэг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Иргэний андгай өргөх ёслол нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг юм.
Сэтгэгдэл (2)