Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 3-р ангийн сурагч Дашдуламын Сэржмядаг 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга байгаа билээ. Замын-Үүд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл охиныг үзсэн харсан хүмүүсийн мэдээллийг 5 сая төгрөгийн төлбөртэйгээр авахаар шийдвэрлэсэн. Гэвч ямар нэгэн сэжүүр олдохгүй байгаа тул УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан охиныг олоход зориулж баттай эх сурвалжаас мэдээлэл өгсөн тохиолдолд төлбөрийг 50 сая төгрөгөөр үнэлэхээ зарласан байна. Охины талаарх мэдээллийг 70527102, 96388102 утсаар хүлээн авах аж.
Сэтгэгдэл (2)