Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан хэргээр олонд танигдсан Ц.Баярцогтыг өнөөдөр шүүх байсан шүүх хуралдаан дахин хойшилжээ.
Түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан гэх хэргээр шүүх байсан ч хохирогч шинээр тогтоох шалтгаанаар дахин 20 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан байна.
Ц.Баярцогтын сэрдэгдсэн хэргийн хохирогч нь өөр албан тушаалд томилогдон очсон учраас шинээр өөр хохирогч олж тогтоох ёстой гэж Сэлэнгэ аймгийн шүүх үзэж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг хүртэл хурлыг хойшлуулжээ. Сэлэнгэ аймгийн шүүх өнгөрсөн аравдугаар 18-ны өдөр болсон шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргасан билээ.
Сэтгэгдэл (1)