Багшийн цалин нэмүүлэх түр хороо, Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭХ-ноос өнөөдөр мэдээлэл хийж, энд онд ажил хаяалт зарлахгүй гэдгээ дуулгалаа.
Энэ талаар тус хорооныхон “2017 онд багш нарын цалинг 50 хувиар нэмүүлэх шаардлага тавьсан. ОУВС-тай хатуу гэрээ хийсэн тул үндсэн цалинг нэмэгдүүлэх ямар ч боломжгүй гэсэн. Тиймээс бид энэ мөнгөн дүнтэй дүйцэхүйц урамшуулал олгохыг шаардсан. Энэ шаардлагын үндсэн дээр Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа 300 мянган төгрөг өгөх шийдвэр гарсан. Мөн багш нарын үр дүнгийн урамшуулал 45 хувь 216 мянган төгрөг энэ сараас эхлэн багш нарын гар дээр очихоор боллоо. Энэ нь бидний тавьсан шаардлагын үр дүн. 516 мянган төгрөг багш нарын цалин дээр нэмэгдэж орох тул бид энэ онд ажил хаялт зарлахгүй. Харин 2018 оны төсөв дээр бидний цалинг нэмэгдүүлэхийг дахин ярилцах болно” хэмээн мэдэгдсэн байна.