Баянгол дүүргийн нутаг дэвсгэр зургадугаар “Бичил” хороололд байрлах автомашины гараашийн үүдэнд 19 настай хүүг 26 хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр гарсан билээ.
Уг хэргийг өнөөдөр Улсын Дээд шүүх хоёр дахь удаагаа хянан хэлэлцэнэ.
Дээрх хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс талийгаачийг хөнөөсөн гэх 33 настай Б-г зайлшгүй хамгаалалт хэрэглэсэн хэмээн "цагаатгасан" байдаг. Харин УДШ өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахиж нягтлах баримт байна хэмээн үзэж хэргийг буцаагаад байсан бол өнөөдөр ийнхүү хоёрдахь удаагаа хянан хэлэлцэх юм.
Сэтгэгдэл (1)