Дархлаажуулалтад хамрагдахад юуг анхаарах вэ?
- Эмчид үзүүлсэн өдрөө вакцинаа хийлгэх
- Вакцинд хамрагдсанаас 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно
- Вакцин тарьсан газраа маажиж үрэхгүй
- ХӨСҮТ, Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кавнитид вакцинаа хийлгэх
- Вакцинд хамрагдсан хүүхдийг дулаалж, усанд оруулахгүй
Вакцин тариулсны дараа хөнгөн хэлбэрийн халуурах, бие тавгүйрэх, тарьсан хэсэгт улайх, өвдөх, хавдах, шинж тэмдгүүд илэрч болох ба 2-3 хоногт арилдаг. Шинж тэмдэг нэмэгдэх, арилахгүй удвал өрхийн эмчдээ хандаарай.