Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр мэдээлэл хийж, арваннэгдүгээр сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, Шинжлэх Ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж, тус шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан яг одоо 16.00 цагт Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос “Live conference center”-т хэвлэлийн хурал зарлалаа. Тус хорооноос өчигдөр багш нарт 516 мянга төгрөгийг нэг удаа олгох шийдвэрийг гаргасантай холбогдуулан тэд 2017 оныг дуустал ажил хаяхгүй гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Сэтгэгдэл (1)