Онцгой байдлын албаны гурван үеийн чуулга уулзалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд эхэллээ.
Чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын ахмадын хорооны дарга, удирдлага, дунд болон залуу үеийн төлөөлөл нийт 150 гаруй оролцогч чуулганд оролцож байна.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн удирдлагын судалгааны төвийн дарга, хошууч генерал П.Даш, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Ахмадын холбооны дарга, комиссар Д.Хишигбаатар нар оролцов.