МҮЭ-ийн холбооны XXII Их хурал энэ сарын 8-9-ний өдрүүдэд болсон. Тус хурлын төлөөлөгчид МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатарыг улираан сонгосон билээ.
Тэгвэл өчигдөр МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурал болжээ. Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг дахин сонгосон байна.
Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчээр Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа, Ж.Батзориг, С.Жаргалсайхан, Б.Батцогт, Ц.Ганболд, Х.Буянжаргал, Б.Рагчаа, Б.Мягмар, Д.Оюун, Б.Баяраа, Д.Нацагдорж нарын 13 хүнийг сонгожээ.