зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аяны хүрээнд гурван дүүргийн 985 иргэний газар өмчлөлийн захирамжийг гаргав

2017-11-13
0
ЖИРГЭХ

-Нийслэлийн Газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг хэрэгжүүлж байгаа. Энэхүү аяны явц болон иргэд аянд хамрагдахад юу  анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг асуудлаар  нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа.-

-Нийслэлийн газрын албанаас иргэдэд эзэмшил газраа өмчлөхөд нь дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг эхлүүлээд 2 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд аянд хэчнээн иргэн хамрагдав, аяны явц ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?

 

-“Нийслэлийн иргэдэд эзэмшиж буй газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аян” ес дүгээр сарын 4-нөөс  эхэлсэн. Хамгийн түрүүн манай мэргэжилтнүүд Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 1154 иргэний хашааг газар дээр үзэн 33 айлын кадастрын зургийн зөрүүг арилгаж, 10 айлын орц гарцын асуудал шийдвэрлэж, шийдвэрээ авсан ч үл хөдлөхийн гэрчилгээгээ аваагүй байсан 63 иргэнд хуулийн зөвлөгөө өгч, дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргуулахаар явуулсан байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар 429 иргэнд газар өмчлөх захирамж гарган шийдвэрээ иргэдэд нь гардуулсан.

 

Баянзүрх дүүрэгт 9 дүгээр сарын 25-наас 10 сарын 28-ныг дуустал 3 долоо хоног ажилласан. Энэ хугацаанд 2477 иргэний хашааг газар дээр нь үзэж, 408 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан, 87 иргэний газрын талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах, 188 иргэний газар эзэмших эрхээ шилжүүлэх нийт 1213 иргэний асуудлыг дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд оруулан 2 удаа танилцуулсан боловч захирамж гараагүй байна.

 

Үүнээс гадна газрын ямар нэгэн зөрчилгүй шууд эзэмшил газрыг нь өмчлөх боломжтой 441 иргэний газар өмчлөх эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэж, газар өмчлөх шийдвэрийг бичин дүүргийн Газрын албанд хүлээлгэн өгөөд байна.

 

Хамгийн сүүлд Баянгол дүүрэгт ажиллаад дууслаа. Өнөөдрийн байдлаар 456 иргэнтэй уулзаж, 228 хашааг газар дээр нь үзэж газрын зөрчил маргаангүй 115 өргөдөл аваад байна. Мөн орц гарц гаргах, буруу барьсан хашааг кадастрын зургийн дагуу засах, кадастрын зурагт өөрчлөлт оруулах зэрэг ажлууд хийгдлээ. Нийт 3 дүүргийн хэмжээнд 985 иргэний өмчлөлийн захирамжийг гаргаж, хугацаа сунгуулах, эрх шилжүүлэх зэрэг захирамжийн төслийн шатанд явж  байгаа нийт 1628 өргөдөл байна.

 

-Эзэмшил газар гэдгийг та тодотгоод тайлбарлахгүй юу?

 

-Дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ, дүүргийн газрын албаны тамга бүхий кадастрын зургийн хамт байгаа мөн газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа бол та газар эзэмшигч мөн. Үүнийг эзэмшил газартай гэж хэлнэ. Зориулалтын дагуу гэдэг нь газар эзэмших гэрчилгээн дээр бичигдсэн иргэний ахуйн зориулалтаар гэдэгтэй тохирч байх ёстой. Зарим иргэд иргэний ахуйн зориулалттай гэрчилгээтэй гэтэл газар дээрээ машин засвар ажиллууж байна энэ бол зориулалттайгаар тохирохгүй байгаа учир газрын хуулийг зөрчсөн гэж үзнэ.

 

-Би зуслангийн газар эзэмшдэг байлаа гэхэд энэ аянд хамрагдаж газраа өмчлөх боломжтой юу?

 

-Уг аян маань нийслэлийн үнэлгээний 1, 2 дугаар бүсэд оршин сууж буй иргэдэд хамаатай юм. Яагаад 1, 2 дугаар бүс гэж онцолсон юм вэ гэж иргэд их асуудаг. Бид 9 дүгээр сард аянаа эхлүүлсэн тул он дуустал 1, 2 дугаар бүсээ эхний ээлжинд дуусгая гэж төлөвлөсөн. 2018 оноос үлдсэн 3,4 дүгээр бүс болон зуслангийн ногоон бүсэд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэн хийнэ. Зусланг 2018 онд гэж төлөвлөсний гол шалтгаан бол нийслэлийн ногоон бүсийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, 2018 онд зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин боловсруулан батлуулах мөнгийг төсөвт суулгахаар ажиллаж байна. Хэрвээ энэ төсөв батлагдчих юм бол ирэх онд зуслангийн ногоон бүсийн газар олголтыг цэгцлэх ажил эрчимтэй хийгдэх боломжтой болох юм.  Одоо мөрдөж байгаа ерөнхий төлөвлөгөө маань 2011 онд хийгдсэн учир одоогийн газар ашиглалтын байдалд нийцэхгүй байна.

 

-Аянд хамрагдсан 6 дүүргийн 43 хороонд оршин суудаггүй иргэд байвал энэхүү аянд хамрагдаж болох уу. Эсвэл зөвхөн судалгаанд хамрагдсан хорооны иргэд л газраа өмчилж авах юм уу?

 

-Нийслэлийн Газрын албанаас энэ ондоо судалгаанд хамрагдсан айлуудаар орж газрыг өмчлүүлэх ажил хийгдэж байна. Ирэх онд нийслэлийн үнэлгээний 3-4 дүгээр бүсэд оршин сууж буй иргэдийн газар ашиглалтын байдалд судалгаа хийж газрыг өмчлүүлэх, зөрчил маргааныг арилгах, орц гарц гаргах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

 

-Хэрвээ миний эзэмшил газар ямар нэгэн зөрчилтэй бол яах вэ. Талбайн хэмжээгээ хэтрүүлсэн ч юм уу, орц гарц хаасан байвал газраа өмчилж авах боломжгүй гэсэн үг үү?

 

-Ер нь бол тийм. Гэхдээ бид та ямар зөрчилтэй байна. Үүнийгээ яаж засаж болох вэ гэдгийг газар дээр очоод зөвлөгөө өгч зөрчлөө арилгахад нь тусалж, кадастрын компанитай хамтран цэг тэмдгийг зааж өгөх хашааг нь засуулах, орц гарц гаргахад нь тусалж хашааг нь буулгаж зөөж барихад нь дүүргийн газрын албатайгаа хамтран ажиллаж байна.

 

-Үнэлгээний 1, 2 дугаар бүсчлэл гэж яг юуг хэлж байгаа вэ?

 

-Нийслэлийн төвийн 6 дүүрэг тус бүр дүүргийн Иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан  нийслэлийн газрын үнэлгээний 1-4 пдүгээр бүс гэж байдаг. Газрын төлбөр, үнэлгээг ИТХ-ын тогтоолыг үндэслэн бүсчлэлийг тогтоодог. Энэ бүсчлэлээр 1-2 дугаар бүс гэж тогтоогдсон бүсийн иргэдийг бид он дуустал хугацаанд газрыг нь өмчлүүлэхээр ажиллаж байна.

 

-Яагаад заавал нийслэлийн суурьшлын 1-2 дугаар бүсэд оршин сууж байгаа иргэд гэж тодотгосон юм вэ. Хэрэв би 3 дугаар бүсэд амьдардаг бол газраа өмчилж авч болохгүй юм уу?

 

-Бидэнд он дуустал 3 сарын хугацаа байгаа болохоор 1-2 дугаар бүсийг сонгосон. Мөн1-2 дугаар бүсэд дахин шинээр газар олгох газаргүй байгаа учраас эндээсээ эхлээд өмчлөлөө цэгцлээд явах зорилгоор дээрх бүсүүдийг сонгсон байгаа. Ер нь 3-4 дүгээр бүсүүдэд 2018 онд ажиллахаар төлөвлөөд байна. Аян дууслаа гэдэг нь газар өмчлөлийн ажил зогслоо гэж ойлгож болохгүй газраа өмчилж авах эрх нээлттэй байгаа. Аяны бол манай мэргэжилтнүүд иргэдэд ойртон хороо дээр сууж ажиллах, газар дээр нь хашааг нь үзэх, иргэдийнхээ үгийг сонсох хооронд нь зөвшилцүүлэн орц гарц гаргах зэрэг ажил хийж байгаагаараа онцлог юм. Заавал аянг хүлээх хэрэггүй материалаа бүрдүүлээд дүүргийн газрын албандаа хүсэлтээ гаргахад болно.

 

-Одоо Баянгол дүүрэгт аян үргэлжилж байгаа юм байна. Дараа нь аль дүүрэгт ажиллах вэ?

 

-Энэ сарын 13,14-нд Хан-Уул дүүрэгт ажиллах төлөвлөгөөтэй байна. Харин 15-наас эхлэн 10 хоног Сүхбаатар дүүрэгт, дараа нь Чингэлтэй дүүргэт ажиллана. Иймд иргэд материалаа бүрдүүлэн бэлэн болгосон байвал сайн байна.

 

-Аяны хүрээнд эзэмшил газраа өмчлөх хүсэлтэй иргэд ямар материал бүрдүүлсэн байх ёстой вэ?

 

-Нийслэлийн Газрын албанаас зөвлөмж, тараах материал 10000 ширхгийг хэвлүүлэн дүүрэг, хороо, хэсгийн ахлагч нараар дамжуулан тараасан байгаа. Иргэд доорх материалыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:

 

  1. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хугацаа дуусаагүй байх, эх хувиар авчрах/
  2. Газрын албаны тамга тэмдэг бүхий кадастрын зураг /гэрчилгээ, кадастрын зургийн хэмжээ зөрүүгүй байх/ Зарим иргэд хувийн компаниар хийлгэсэн кадастрын зургаа газрын албаны зургийн сүлжээнд оруулахаар дүүргийн газрын албанд өгөх ёстойг мэдэхгүй өөртөө хадгалаад байдаг юм байна.
  3. Хорооны Засаг даргын тодорхойлолт энд би бас нэг тайлбар хэлмээр байна. Хорооны Засаг дарга нар чи манай хороонд амьдраагүй тодорхойлолт өгөхгүй гэдэг юм байна. Гэтэл тодорхойлолт гэдэг нь тэр хүн зөвхөн амьдардаг гэсэн тодорхойлолт биш тухайн хашааны номер дугаарыг давхардуулалгүй олгосон байх, бас тухайн иргэний хашаа байшин үл хөдлөх нь байдаг гэдгийг тодорхойлох юм. Иргэн хашаандаа амьдардаггүй түрээсэлдэг өөрөө байшинд амьдардаг байж болно. Тэгэхээр тэрийг нь л тодорхойлно гэсэн үг. Иргэд бас хашаагаа бусдад түрээсэлдэг өөрөө амьдардаггүй бол үүнийгээ хороондоо мэдэгдэж манай хашааг ... хэн түрээсэлдэг гэдгийг тэмдэглүүлэх хэрэгтэй.
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Газар өмчлөхийг хүссэн өргөдөл /хэвлэмэл маягтаар бөглөнө/
  6. Газрын төлбөр төлсөн баримт /жилд 1м2 газарт 4 төг 40 мөнгө төлдөг / хэрэв олон жил төлөөгүй бол нөхөж төлнө 700м2 газартай бол жилд 3080 төгрөг төлнө энэ нь улсаас 90% чөлөөлөөд зөвхөн 10 хувийг иргэнээр төлүүлдэг юм

 

-Иргэд  аянд хамрагдахдаа юу, юуг анхаарах ёстой вэ?

 

-Иргэдэд зөвлөгөө өгөхөд хамгийн түрүүнд газар эзэмших гэрчилгээтэй байх ёстой. Энэ аян бол шинээр газар зааж гэрчилгээ олгох биш гэрчилгээтэй иргэдийн газрыг өмчлүүлэх, мөн олон жил уг газар дээрээ суурьшин амьдарч байгаа иргэдийн газрыг хууль зөрчөөгүй маргаангүй бол баталгаажуулан гэрчилгээ олгохоор дүүргийн Засаг даргад захирамжийн төсөл бэлдэн танилцуулах цаашид газрыг өмчлүүлэх, газрыг нь үл хөдлөх эд хөрөнгө болгож өгөх л зорилготой юм.

 

Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ хугацаа нь дуусаагүй эсэхийг үзээрэй он сар нь Засаг даргын захирамжийг үндэслэн бичигдсэн байгаа. Энэ он сараас эхлэн хэдэн жилийн хугацаатай олгосон байгаагаар тоолно. Гэтэл иргэд гэрчилгээг олгосон он сар гэж доод талд бичигдсэнээс эхлэн тоолоод хугацаа дуусаагүй байна гэж бодоод байдаг. Зарим нь бүр хугацаагаа хараагүй далд хийгээд мартсан гэрчилгээний хугацаа дуусаад 3-5 жил болсон ч байна. Мөн кадастрын зургийн доод талд бичигдсэн талбайн хэмжээ гэрчилгээн дээр бичигдсэн талбайн хэмжээ зөрүүтэй байдаг. Энэ юунаас болдог вэ гэхээр иргэд хашаагаа барихдаа кадастрын компаниар 4 цэгээ тэмдэглүүлэлгүй өөрсдийн нүдэн баримжаагаар барьдагтай холбоотой хэрэв зөрүүтэй бол газрын албаны мэргэжилтэнтэйгээ уулзаж аль нь зөв вэ цаашид яаж засах талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Бас нэг зүйл хэлэхэд, цахим өмчлөлөөр газар авсан иргэд өргөдөл өгсөн байдаг. Газар өмчлөлийн хуулинд зөвхөн нэг удаа үнэ төлбөргүй гэж заасан байдаг тул та гэр бүлийн гишүүдийнхээ хэн нэгний нэр дээр одоо байгаа хашаагаа өмчлүүлж болно. Мөн хөдөө орон нутагт газар өмчилж авсан иргэд мөн болохгүй юм.

 

-Ер нь иргэд хэр идэвхтэй оролцож байна. Аяны үйл ажиллагаанд зөвхөн иргэд биш төрийн байгууллагуудын дэмжлэг туслалцаа сайн байвал амжилттай явагдах байх гэж бодож байна. Дүүрэг, хорооны Засаг дарга нар хэрхэн хүлээн  авч байна. Иргэд рүүгээ чиглэсэн ажил болохоор их баяртай хүлээн авч байгаа байх энэ талаар?

 

-Сонгинохайрхан дүүргийн хувьд иргэд  болон дүүргийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Хорооны Засаг дарга нар, хэсгийн ахлагч гээд бүгд их сайн тусалж дэмжиж аян маань ч үр дүнтэй сайн явагдсан.

 

Харин Баянзүрх дүүргийн хувьд Газрын албаны маань мэргэжилтнүүд хамтран ажиллаж иргэд ч бас идэвхтэй оролцсон боловч Дүүргийн Засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлээгүй болохоор газар өмчлүүлэх аян маш муу явагдлаа хүссэн үр дүндээ хүрч чадсангүй. 2250 иргэнд газрыг нь өмчлүүлнэ гэсэн зорилготой байсан боловч 431 иргэнд газар өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын захирамж гаргасан. Дүүрэг дээр газар эзэмших эрхийн хугацаа сунгах, эрх шилжүүлэх, шинээр эзэмших эрх олгох зэрэг 1213 иргэний өргөдөл үлдээсэн байгаа энэ захирамжууд гарчихвал бид газрыг нь өмчлүүлэхэд бэлэн байна.

 

Баянгол дүүргийн хувьд Дүүргийн Засаг дарга болон Газрын алба, хороо, хэсгийн дарга нар сайн дэмжиж байсан ч иргэдийн идэвхи сул байлаа. Иймд иргэдээ идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Гэхдээ энэ нь газар өмчлөл зогслоо гэсэн үг биш дээр хэлсэнчлэн дүүргийн Газрын алба өмчлөлийн өргөдөл хүлээж авах ажил хэвийн явагдана.

 

-Нийслэлийн ногоон бүс зуслангийн газар өмчлөлийн ажил явагдаж байгаа юу өргөдлөө хаана өгөх вэ?

 

-Нийслэлийн ногоон бүс энэ аянд хамрагдаагүй ч гэсэн  газар өмчлөлийн ажил бол хэвийн явагдаж байгаа. Хэрэв таны эзэмшиж буй газар ойн сан, усны хамгаалалтын бүс, өндөр хүчдэлийн хамгаалалтын бүсэд ороогүй бол өмчлүүлж болно. Та дүүргийн Газрын албандаа дээрхи материалуудыг бүрдүүлэн өргөдлөө өгөхөд болно.

 

-Иргэд Газрын албанаас “Газар өмчлүүлэх шийдвэр”-ээ авсан нь газраа өмчилж авсан гэсэн үг мөн үү. Шийдвэрээ банкны барьцаанд өгөх гэхээр дахин газрын албан дээрээ оч гээд байх юм энэ юу гэсэн үг вэ?

 

-Аяны хүрээнд манай мэргэжилтнүүд иргэдтэй уулзахад, яг ийм тохиолдлууд зөндөө байна. Дүүргийн Газрын албанаас танд газрыг тань өмчлүүлсэн  гэсэн Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг танд өгсөн бол та шийдвэрээ, кадастрын зураг, хянан баталгааны хуудас, дүүргийн бүртгэлийн хэлтсийн бусад бүрдүүлдэг материалуудыг бүрдүүлэн хүсэлтээ  тухайн дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст өгч эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авснаар та газраа өөрийн үл хөдлөх хөрөнгө боллоо гэж үзнэ. Ингээд та зарах, бэлэглэх, өвлүүлэх, барьцаалах эрхтэй болж байна гэсэн үг юм.

 

Эх сурвалж нийслэлийн Газрын алба

0
ЖИРГЭХ
Санал болгох
Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Долоодугаар сарын эхэн өдрүүдийн цаг агаарын төлөв
    15 цаг 3 мин
  • Цахим шошго хүүхдийн насан туршийн хоригт орж байна
    15 цаг 4 мин
  • Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй
    15 цаг 48 мин
  • Маргааш зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
    16 цаг 39 мин
  • Нийтийн тээврийн автобус Багахангай дүүргээс нийслэл рүү 07:00 цагт хөдөлдөг болно
    17 цаг 15 мин
  • Соёмботой хөшөөнөөс урагш Ривер гарден хотхон хүртэл саадгүй зорчиход орц, гарц гаргах асуудлаар зөвшилцөнө
    17 цаг 25 мин
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
    18 цаг 39 мин
  • Сүүлийн тав хоногт бүртгэгдсэн 22 удаагийн ой, хээрийн түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
    18 цаг 52 мин
  • “Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа
    18 цаг 59 мин
  • Энгельсийн гудамжны авто замыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна
    19 цаг 50 мин
  • Танилц: Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадмын тов
    20 цаг 30 мин
  • Т.Баярхүү: Ой хээрийн дөрвөн түймэр унтраахаар ажиллаж байна
    20 цаг 38 мин
  • Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо
    21 цаг 11 мин
  • Д.Амарбаясгалан: Улс орны энх тайван байдал нь хүний эрхийг эдлэх, эдлүүлэхэд зайлшгүй шаардлагатай үндэс суурь
    21 цаг 22 мин
  • Монгол Улсын Гавьяат Тамирчид...
    22 цаг 0 мин
  • Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ
    22 цаг 28 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    22 цаг 38 мин
  • Тендер: Сонгинохайрхан дүүрэгт 2.2 тэрбум төгрөгөөр УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ угсарна
    22 цаг 48 мин
  • Г.Занданшатар: Залуус маань хичээж зүтгэсээр боломжгүйг бодит болгож харуулсаар байна
    23 цаг 6 мин
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
    23 цаг 21 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • ТББХ-ны даргаар Ц.Сандаг-Очирыг сонголоо
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • "Камертон 30" тоглолтын онцлох агшнууд
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • С.Цэнгүүн: Наадмын өдрүүдээр Б.Чойжилсүрэн сайд “мега хулгай” хийх гэж байна
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
  • 3х3: Өнөөдөр эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийнэ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Инээмсэглэл шиг ээ "гоёхон барилддаг" хүчтэн Д.Амарсайханы тухай 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК