Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын хэлтэс нь 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, тандалт судалгаа, хяналтын шинжилгээний удирдамжийн хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сарын 09-ний өдөр Багахангай дүүрэгт ажиллалаа.
Мэдээлэл солилцох зорилгоор тус дүүргийн мэргэжлийн хяналтын тасгийн ахлах, улсын ахлах байцаагч Ц.Зуунчимэгт цөмийн болон цацрагийн хяналтын талаар мэдээлэл өгч, МХЕГ-ын даргын баталсан хяналт шинжилгээний удирдамжийн хүрээнд 5 цэгээс хөрсний дээж авч, дээжийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Цацрагийн хяналтын лабораторид цацраг идэвхт изотопын хувийн идэвх тодорхойлох шинжилгээнд хүргүүлсэн.
Мөн хаягдал төмөр цуглуулж, боловсруулдаг 1 байгууллагад цацрагийн тандалт судалгаа хийж, хаягдал төмөрт цацрагийн хэмжилт хийлээ.