Хэд хоногийн өмнө Замын-Үүд сумын “Төмөр замын гудамж” гэх газрын орчмоос 13 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Эх сурвалжуудын хэлж байгаагаар талийгаач нь сумынхаа ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангид сурдаг байсан бөгөөд тухайн өдөр найзындаа хонохоор гэрээсээ гарсан байсан.
Тэгвэл Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний эмнэлэг талийгаачид цогцост задлан хийж, үхлийн шалтгааныг тогтоожээ. Урьдчилсан байдлаар, талийгаач нь “газ” үнэртэж, мансууран амиа алдсан нь тогтоогдсон байна.
Хэргийг Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст шалгаж, хамгийн сүүлд талийгаачтай уулзсан хүмүүсийг дуудаж мэдүүлэг авч байгаа аж.
Сэтгэгдэл (1)