Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн хоёр албан тушаалтныг баривчилсан гэх мэдээлэл байна. Тодруулбал Авто тээврийн үндэсний төвийн хяналтын хэлтсийн дарга К.Айдос, Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр нарыг АТГ-аас өчигдөр баривчилсан гэх. Тэгвэл тус мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс үгүйсгэлээ. Тус төвийн хэвлэлийн төлөөлөгч “Манай хоёр ажилтанг АТГ-с баривчисан гэх мэдээлэл яваад байна. Тийм зүйл огт байхгүй” гэв.
Сэтгэгдэл (1)