НИТХ-ын төлөөлөгч, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэх залуу өнгөрсөн амралтын өдөр нэгэн цэнгээний газар сэлэм барьж, танхайрсан гэх мэдээлэл өдгөө олны анхаарлыг татаад байгаа билээ.
Тэгвэл эл хэрэг шийдэгдэж амжаагүй байхад "сэлэм" хочит С.Баярцогт дахин нэг хэрэгт холбогдсон талаар эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал өнгөрсөн шөнө цагдаагийн албан хаагчид БЗД-ийн нутаг дэвсгэрээс хар тамхи хэрэглэж байсан таван залууг саатуулсан бөгөөд тэдний дунд "сэлэм" хочит С.Бямбацогт байсан гэх мэдээлэл байна.
Энэ талаар ЦЕГ-аас 14.00 цагт мэдээлэл хийхээр болжээ.