НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт нэгэн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлж, танхайрсан билээ.
Цагдаагийн байгууллага уг хэрэгт үүсгэн шалгаж байх зуур тэрбээр хар тамхи хэрэглэж байх үедээ цагдаагийнханд баригдан саатуулагдсан. Түүний ах С.Мөнхчулуун тус хэргийн талаар "Манай дүү тоглоомон сэлэм эргүүлсэн гэсэн" гэх тайлбарыг хийсэн байдаг.
Тэгвэл С.Бямбацог уг зэвсгийн чанартай эд зүйлээ нуусан байжээ. Тэрбээр өөрийн туслахын аав иргэн Э-ийн гэрт аваачиж нуусан болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (11)