Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд 2018 оны нийслэлийн төсвийн төслийг өргөн барилаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан энэ сарын 24-нд НИТХ-ын 12-р ээлжит хуралдаан болно. Энэ хурлаар нийслэлийн төсвийн төслийн асуудлыг хэлэлцэх болно гэдгийг мэдэгдлээ.