Сүүлийн үед мансууруулах бодис хэрэглэсэн, хэрэглэхээр завдсан хэргүүд ихэсч байна.
Тухайлбал, эдгээр амралтын өдрүүдэд СБД-ийн 1-р хороо Замын цагдаагийн зохицуулагч СБД-ийн постонд үүрэг гүйцэтгэж байгаад ЗЦГ-ын уулзвараас зүүн зүгт хөдөлгөөнд оролцож явсан “BMW” автомашины жолооч мансуурсан байдалтай байна гэснийг шалгахад, СБД-ийн 1-р хороонд суух 21 настай эрэгтэй М нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэн мансуурсан болохыг “CE Multi-Drag Screen Test cup” тестээр тогтоож СБДЦХ-1 шалгаж байна.
Мөн БЗД-ийн 6-р хороо “Манай охин хар тамхины өвс хэрэглэсэн байж магадгүй” гэсэн мэдээллийг 11-р сарын 17-нд авч шалгахад: БЗД-6 хороонд суух Х /эм.15н/ нь зүс таних Т гэгчтэй мансууруулах төрлийн ургамал сорж хэрэглэсэн хэргийг БЗДЦХ-2 шалгаж байна.