Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БОАЖЯ-ны 30 жилийн ойг угтаж байгаль хамгаалагчид мэндчилгээ дэвшүүллээ

2017-11-20
0
ЖИРГЭХ

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарт бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Орхон хөндийн БЦГ-ынхан, байгаль хамгаалагчид дурсамж дэлгэн ярьж, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. 
 
Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Гачинлагсангийн Эрдэнэбилэг



 

Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн аривжуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн байгаль орчны нийт албан хаагч ажилтнууд, ахмад, залуу үеийхэндээ БОЯ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Байгаль хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж чаддаг хүн жинхэнэ байгаль хамгаалагч байдаг гэдгийг олон жилийн ажлын туршлагаараа олж харсан. Сэтгэлгүй хүн байгаль хамгаалахад зүтгэнэ гэж байхгүй учраас энэ албанд зүтгэж яваа бүх хүмүүсдээ талархаж явдаг. Манай байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, бэхжүүлэхэд ОУБ-ын 3 төсөл, GTZ, НҮБХХ, KFW төслүүд  хэрэгжиж, БЦГ-ын менежмент, хамгаалалт, аялал жуулчлалд томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчнийг чадавхижуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулж байгаад бахархаж байна. Бидэнтэй хамтран ажилладаг аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэн, бүлэг нөхөрлөлийн гишүүд, мөн хамт олондоо цаашдын ажил амьдралд нь эрүүл бие саруул ухаан, сайн сайхныг хүсэж, амжилт ололт дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны   Бат-Өлзий сумын Төвхөн хариуцсан байгаль хамгаалагч Цэргүүш ийн Төмөрхуяг




 

Байгаль орчныг хамгаалах ариун үйлсэд мөр зэрэгцэн ажиллаж байгаа үе үеийнхэн ахмад буурлууд үе тэнгийнхэн, идэр залуучууд, ер нь эх дэлхий унаган байгалийнхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүн бүрт  түүхт ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Би анх 1993 оны 10 сарын 28 нд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын 92 тоот захирамжаар Уньнтын буюу 3-р багийн байгаль хамгаалагчаар томилогдон ажиллаж хойш эдүгээ хүртэл 24-н жил байгаль орчны төлөө ажиллаж амьдарч ирлээ. Эргээд харахад  өнгөрүүлсэн амьдралынхаа тэн хагасын байгаль хамгаалагч энэ их ариун үйлсэд зориулжээ. 1995 -1996 он хүртэл Хужирт суманд байгаль хамгаалагч 1997-2005 хүртэл Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар 2005-2017 он хүртэл Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд одоо хүртэл ажиллаж байна. Анх биднийг ажиллаж байхад улс орны эдийн засаг хүндрэлтэй, хүн хүч боловсон хүчин муутай л байлаа даа.

Өвөрхангай аймгийн Улсын тусгай хамгаалалттай газар гэхэд л Г.Жамьяанжав бид хоёр  хоёулаа 300 га мянган газрыг хариуцдаг, мориороо тойроход хагас сар шогшдог байлаа. Одоо ч техник технологи хөгжсөн хүмүүс ухамсар дээшилсэн хуулиа мэддэг сайхан болж дээ.
 
Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны   Хужирт  сумын үүртийн тохой хариуцсан байгаль хамгаалагч Балдангийн Даш


 

 

Миний бие анх Хангай Нурууны Байгалийн цогцолборт газрын захиргааны харъяа "Орхоны хөндий"-н БЦГ-ын тусгай хамгаалалттай газар нутаг болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Төвхөний хийдийн байгаль орчны байцаагчаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш даруй 10 гаруй жил болсон байна.  Миний ажил, миний байгууллага, миний хамт олон гэсэн сэтгэлээр өөрийн хариуцсан үүрэгт ажилдаа хариуцлагатай ажилласаар байгаа билээ. Орхоны хөндийн БЦГ-ын харъяа Өвөрхангай аймгийн Хужирт сумын Үүртийн тохойн хамгаалалтын цэг дээр байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.

2006 оноос манай байгууллагын нэр солигдон шинэчлэгдэж Орхоны хөндийн БЦГ-ын хамгаалалтын захиргаа  болсон хэдий ч хийгдэж байсан үйл ажиллагаа үргэлжилсээр улам чанаржин, 2 аймгийн 6-н сумын нутаг болох Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Уянга, Бат-Өлзий, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдын нутгийн хамгаалалт, менежментийн үйл ажиллагаа хариуцан ажиллаж байна. Манай хамт олон "Түүх соёлын өв, байгалийн үзэсгэлэнт газрууд, биологийн төрөл зүйлүүдийг хамтын менежментийн аргаар хамгаалж, нөхөн сэргээж, зүй зохистой ашиглан, нүүдлийн соёл иргэншилд түшиглэсэн байгаль, соёлын хосолмол аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн Төв Азийн загвар аялал жуулчлалын бүс нутаг болгоно" гэсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.


БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын удирдлагууд, нийт байгаль орчны хамгаалалтын төлөө сэтгэл нэгтээ ажилладаг байгаль орчны хяналтын улсын байцаагч нартаа болон бидэнтэй хамтран ажиллаж, дэмжин тусалдаг нийт төр, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, ард иргэдийн төлөөлөл та бүхэндээ яам үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сэтгэл нэгт та бүхнийхээ цаашдын ажилд нь улам их амжилт хүсье.


Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны  Бат-Өлзий Орхоны эх хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч  Данзандоржийн Дүгэрдорж 

Юуны өмнө нь Байгаль орчны байгууллагаас ажил амьдралынхаа гарааг эхэлж сэтгэл зүтгэл гарган алжаалыг умартан ажиллаж ирсэн ахмад буурлуудад, залуу дунд үеийнхээ дурсамж дуртгал болон Төрийн бодлогын хэрэгжилтийг хангахын төлөө ажиллаж хөдөлмөрлөсөн хамт олны ажлын амжилт, хөгжил, дэвшил, зам мөр ариун байхыг ерөөж БОАЖЯ үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Байгуулага хамт олны минь энэ хугацаанд хийсэн бүтээсэн зүйл тийм ч амар хялбар байгаагүй билээ. Та бидэнд ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдлэг боловсрол, унаа, тоног төхөөрөмж холбоо харилцаа, ажиглалт судалгаа хийхэд техник шаардлагын төхөөрөмж хүндрэлтэй байсан үе ард хоцорсон. Мэргэжлийн боловсон хүчинтэй, техник унаатай, нийгмийн асуудлаа бүрэн шийдвэрлүүлэн ажилчдаар бэлтгэгдсэн байгуулага гэдгээ хариулж чадахаар болсон.

Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны Уянга сумын Найман нуур хариуцсан байгаль хамгаалагч, байцаагч  Батжаргалын Анхбаяр




 

Байгаль орчны яам үүсч хөгжсөний түүхт 30-н жилийн ойн баярын мэнд хүргэе. Байгаль дэлхийгээ, уул ус, ан амьтан, жигүүртэн шувуудыг онгон дагшинаар байлгаж ирээдүй хойч үеийнхэндээ хүлээлгэн өгөхийн төлөө 10 жил хамт ажилласан хамт олон, байгаль орчны салбарынхандаа баярын мэндийг дэвшүүлье.

Орхоны хөндийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээллийн төвийн эрхлэгч Доржпаламын  Дашлонжид




 

Бат-Өлзий суманд 1999 онд Хангай нурууны Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны харьяа Орхон мэдээлэл сурталчилгааны төвийг сумын соёлын төвийн зүүн жигүүрт байгуулж байсан. Тухайн үед Байгаль орчны яамнаас мэдээлэл тоног төхөөрөмжийг иж бүрэн өгч, байгаль орчны сэдэвтэй цуврал 10 кино өгч сурталчилгаандаа хэрэглэж байсан. Тухайн үед тохижилт, сурталчилгааны самбаруудыг шинэлэг өвөрмөц байрлуулсан. Төрөөс Байгаль орчныг хамгаалах талаар баримталж байгаа бодлого Байгаль орчны хууль дүрмийг сурталчилж, байгаль орчинд учрах хор хөнөөлийн  талаарх сургалтуудыг хүүхэд багачуудын дунд явуулж байна. “Залуу байгаль” дугуйлан хичээллүүлж үйл ажиллагаа нь өдрөөс өдөрт өргөжиж байгаа. Өвөг дээдсийн маань бидэнд үлдээж өгсөн ариун дагшин байгалиа хамгаалж, хойч үедээ өвлүүлэх хүндтэй үүргийг хариуцан ажиллаж явсан үе үеийн удирдлагууд, мэргэжилтнүүд, Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, мэдээлэл сурталчилгааны төв, төслийн зохицуулагч нартаа Байгаль орчны яам үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэж, сүүн цацлаар ерөөл дэвшүүлье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    30 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    1 цаг 18 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    1 цаг 26 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    1 цаг 30 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 31 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 35 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    1 цаг 38 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    1 цаг 40 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    2 цаг 9 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    2 цаг 11 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    2 цаг 30 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2 цаг 55 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    4 цаг 4 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    20 цаг 29 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    20 цаг 53 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    22 цаг 24 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    22 цаг 33 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    22 цаг 52 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    23 цаг 43 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК