2017.11.21, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 3
ӨВЛИЙН ЭХЭН ЦАГААГЧИН ГАХАЙ САР
НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2017.11.21, Мягмар гараг
Наран ургах шингэх: 08.06-17.09
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.