Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Ганжавхлан ХЭҮК-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана

2017-11-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтгангэрэл нар 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр "Лантуун дохио” ТББ-ын тэргүүн, хүчирхийллийн эсрэг "Нүдээ нээ” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулагч Ч. Ганжавхланг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга "Юуны өмнө баяр хүргэе. Буян гэж байдаг бол буян үйлдэж байна. Заримдаа буян бодож байгаад буруу зүйл хийх их үе зөндөө гардаг.

Заримдаа их тодрох гээд буруу тийш хэлбийдэг. Огт юу ч хийхгүй байгаа хүмүүстэй харьцуулахад тэр хүмүүст буруу байхгүй. Зөв гарцыг олоод зөв зүгт явах их чухал. Та нарын хийж байгаад ганц би биш, олон хүн баярлаж байгаа болов уу. Шантрахгүй, зогсолтгүй явах хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд 2 хөлтэй байхыг илүүд үздэг. Эхнийх нь хэвлэл мэдээлэл. Дараагийнх нь иргэний нийгмийн байгууллагууд. Тэдний дэмжлэгтэйгээр нийгэмд бугшсан хүний эрхийн асуудлыг шийдвэр гаргагчдад хүргэж, олон түмний дэмжлэг авна гэж үздэг. Тиймээс бид та нарын санаачлагыг дэмжинэ. Хүүхдийн эрхийн асуудлаар дахиад илүү их мэдээллийг ч авч болно. Ид шидийн орныг ажиллуулах эрх зүйн үндсийг нэн яаралтай боловсронгуй болгох шаардлагатай.

Энэ асуудалд би тусалъя. Та нар бас хэлж байгаарай” гэсэн юм. "Лантуун дохион” ТББ нь сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Эрэгтэй голдуу гишүүнтэй. Хүчирхийллийн эсрэг эрчүүд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор анх байгуулагдсан. Орон нутагт ажиллаж, аян зохион байгуулж байсан. "Залуу хүмүүс байна даа, хүүхэд хамгааллын төв байгуулъя гээд "Ид шидийн орон”-г барихын тулд улсаас ганц удаа гуйлга гуйсан нь газар. Газар авахад туслаач ээ. Өмчлөхөөр биш, эзэмшихээр авъя. Хураамжийг нь төлөөд явъя гэсэн. Улс "чадахгүй ээ” гэсэн хариу өгсөн. Тэгээд бид мөнгөөр газар худалдаж авсан. Сонгинохайрхан дүүргийн хамгийн ядуу 5 хорооны голд нь төвөө барьсан. 6 сар ажиллаад гэрэл цахилгаан, дулааны асуудлыг шийдээд, хөрс, агаарын бохирдолгүй, байгальд ээлтэй байхаар зохицуулсан. 108 утасны хүүхэд хамгааллын төв дэргэдээ 11 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай гэж сонссон. Манай төвд 45 хүүхдийн ортой. Хүчирхийллийн үндэсний төвтэй гэрээ байгуулаад ажиллахаар төлөвлөж байгаа” хэмээн тус төвийн тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидийн орон” хүүхэд хамгааллын төвийн бүтээн байгуулалтын ажлаасаа танилцуулав.

Цаашдаа "Ид шидийн орон”-ын урсгал зардлыг шийдвэрлэх, манай төр засаг тогтворгүй учраас уг асуудлыг гадны тусламж, дэмжлэгтэйгээр зохицуулахаар шийдээд байгаа. Хандив, тусламжийн зарцуулалтыг хяналттай байлгах үүднээс аудитыг урьж ажиллуулсан. Улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт аваагүй. Эхний ээлжинд СХД-ийн 5 хорооны 6200 гаруй оршин суугчидтай тулж ажиллана. Хамгийн хүнд амьдралтай 70 айлын хүүхдийг цэцэрлэгтээ авсан. Хүчирхийлэлгүй орчинг бий болгоод яваандаа орон нутагт ажиллах зэргээр цаашлаад явна. Нэг удаа лекц уншаад нэмэргүй. Жишиг загварыг гаргаж ирэхийг эрмэлзэж байна гэж байлаа.

Ийн халуун дотно уур амьсгалд өрнөсөн уулзалтын төгсгөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д тусгасан асуудлыг хөндөж буй "Нүдээ нээ” хүчирхийллийн эсрэг аянг дэмжиж талархан хүлээж авч байгаа бөгөөд цаашид бүхий л чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлээд "Лантуун дохион” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллахыг санал болгов.

Түүнчлэн хүчирхийллийн үүр уурхай болж буй дэн буудлуудыг цэгцлэх зэрэг олон талаар хамтран ажиллахаар боллоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
"Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нэр хүндтэй багш байснаас "Трампын алуурчин" байсан нь дээр гэж үзсэн залуугийн түүх
    27 мин
  • Чернобылийн ослын аймшигт нууцыг өгүүлэх 40 он улирав
    1 цаг 15 мин
  • Кенийн гүйгч Сабастиан Саве холын зайд 2 цагаас бага хугацаанд гүйсэн дэлхийн анхны хүн боллоо
    1 цаг 23 мин
  • Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    1 цаг 27 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    1 цаг 28 мин
  • Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 32 мин
  • Улсын аварга О.Хангайн замналын томоохон барилдааны 42 түрүү он цагийн дарааллаар
    1 цаг 35 мин
  • Дорнод аймагт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад жалга руу унаж, гэмтжээ
    1 цаг 37 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
    2 цаг 6 мин
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
    2 цаг 8 мин
  • Чернобылийн ослын 40 жилийн ойн хүрээнд амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлжээ
    2 цаг 27 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно
    2 цаг 52 мин
  • Зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
    2 цаг 56 мин
  • Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
    4 цаг 1 мин
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    20 цаг 27 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    20 цаг 50 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    22 цаг 22 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    22 цаг 30 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    22 цаг 49 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    23 цаг 41 мин
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
24 баримт
  • Алдарт "Эмэгтэйчүүдийн эрхийн тухай өмгөөлөл" бүтээлийн зохиолч Мэри Уолстенкрафтын тухай баримтууд
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК