Баянзүрх дүүргийн 23-р хороо Хужирбулангийн “Хатуу зам” дэлгүүрийн урд замд марк улсын дугаар тодорхойгүй автомашин нь явган зорчигч Өвөрхангай аймаг харъяат 22 настай эрэгтэй Л-г мөргөж гэмтээн осол хэргийн газрыг орхин зугтаажээ.
Улмаар зугатаж яваад Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны Баяндөхөмийн гүүрэн дээр онхолдож автомашинаа орхин зугтсан байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар дээр нь очиж ажиллаж дээрх хэргийг Toyota Prius-10 маркийн автомашины жолооч Г гэгч нь барьж явсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэргийг үйлдэж, зугтаасан болохыг шуурхай илрүүлж хэргийг шалгаж байна.