2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 391 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 293 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол хэргийн улмаас 13 хүн гэмтэж бэртсэн.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдөх хэлбэрээр гарсан ослоос шалтгаалж 3 зорчигч гэмтсэн осол тус тус бүртгэгдсэн бөгөөд энэ өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 2 бүртгэгджээ.
Орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон.
Тухайлбал:
1. Төв аймгийн Аргалант сумын нутаг Хүй долоо Худагын замд Hyundai Grace маркийн автомашины жолооч Д нь амины Mitsubishi Canter автомашины жолооч С тэй мөргөлдөж, жолооч Д, Э нарын 2 хүн нас барсан хэрэг гарч Төв аймгийн Замын цагдаагийн тасаг шалгаж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын болон зорчих хэсгийн нөхцөл байдал тохируулан, замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд оролцож байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна