Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 16-ны өдөр мал амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарсны улмаас тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа билээ.
Өчигдрийн байдлаар голомтын бүсэд 40 өрхийн 343 үхрийг устгаж, 414 үхэр тусгаарлаж, 845 ямаа, 178 хонь, 16554 үхэр, 2227 гахай, нийт 19804 мал, амьтныг вакцинжуулжээ.