Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын А/104 дүгээр тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн жилийн эцсийн ажлын үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 23 – 24 -ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо ахалж хэлтэс, албадын холбогдох мэргэжилтнүүд чиглэлийн дагуу шалгалтыг хийж байна.
Шалгалтаар Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд, нийслэлийн Аврах анги-105, Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн 2017 оны гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн шуурхай удирдлага, гал түймэртэй тэмцэх, гал түймрийн улсын хяналт шалгалт, захиргаа удирдлага, дотоод ажлын чиглэлээр ажлын үр дүн, үзүүлэлтийг шалгах юм. Шалгалт 2 өдөр үргэлжилнэ.