Говь-Алтай аймагт тарваган тахал хүнд халдварласан байж болзошгүй тохиолдол гарчээ. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Говь-Алтай аймагт аймагт тарваган тахал хүнд халдварласан сэжигтэй тохиолдол илэрсэн.
Тус иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан байгаа. Шинжилгээний хариу хараахан гараагүй байна” гэсэн байна.
Тахал авсан байж болзошгүй иргэн нь Говь-Алтай аймгийн АШУҮИС-ийн оюутан бөгөөд тэрбээр гурван хоногийн турш өндөр халуурсан байна. Бид энэ талаар эргэн мэдээлнэ.