Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах баруун бүсийн чуулга уулзалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд Ховд хотноо болно.
Чуулга уулзалтын зорилго:
- Эрдэс баялагт суурилсан хөгжлийн загвар чиг хандлага, ойлголтыг бэхжүүлэх
- УИХ, Засгийн газар, Яам, Агентлагаас баруун бүс нутагт ойрын ба дунд хугацаанд эрдэс баялгийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилго зорилтын талаар мэдээлэл өгөх, тус бүс нутаг эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжих боломжийг тодорхойлох
- Бүс нутгийн хэмжээнд эрдэс баялгийн салбарын удирдлага, зохион байгуулалтын чадавхийг бэхжүүлэх, бодлогын хэлэлцүүлэг, санал зөвлөмж гаргах юм байна.