Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 23-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 24-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1756 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 183, зөрчлийн 1262, согтуугийн 102, зам тээврийн ослын 311, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 100-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тодруулбал өчигдөр Өвөрхангай аймгийн Баян-өндөр сумын харъяат иргэн 26 настай Г-ийн гэр шатаж, 6 настай охин С нь амь насаа алдсан хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар шалгаж байна.
Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо “Жуковын хөшөөний ар талын хашаанд гэр шатсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 23-нд авч шалгахад тус хашаанд суух иргэн 74 настай эрэгтэй Н-ийн гэр шатаж, дотор нь байсан 15 настай эрэгтэй М-ийн зүүн хөл түлэгдэж гэмтсэн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.