Баянзүрх дүүргийн нутаг Аман хуур хотхоноос энэ сарын 21-ний өдөр хичээлдээ явахаар гарсан 13 настай охиныг өнөөдөр олжээ.
Сүүлийн үед бага насны хүүхэд алга болох тохиолдол цөөнгүй гарч буй. Замын-Үүдэд алга болсон 8 настай охин өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа. Охиныг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.
Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургуульд нь тогтмол хүргэж өгч, авч байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)