НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалааны тохирлоор Орхон аймгийн иргэн 20 сая төгрөгийн эзэн болжээ.
Тус аймгийн иргэн Ч.Булган 79369350 дугаарын сугалаагаар 20 сая төгрөгийн азтан болсон бол Б.Азжаргал, Д.Мандуул, Т.Баярмагнай, А.Бямбажав нар тус бүр 500 мянган төгрөгийн азтан болжээ.
Азтангууд эрхийн бичгээ энэ сарын 22-нд Орхон аймгийн Татварын хэлтсээс авчээ.
Сэтгэгдэл (2)