Цэргийн Төв эмнэлэг, Энэтхэгийн BLK Super Specialty эмнэлгийн эмч нар хамтарсан үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ.
Арванхоёрдугаар сарын 5-7ны өдрүүдэд Цэргийн төв эмнэлэг дээр хийгдэх бөгөөд үзүүлэхээр ирж буй иргэд сүүлийн гурван сарын дотор хийлгэсэн шинжилгээний бичигтэйгээ ирэх юм байна.
Энэтхэг улсын Хавдрын төвийн захирал Панкаж Панде, доктор, профессор Санжэй Сингх Неги нар хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцох юм.