Өвлийн улиралд иргэд угаарын хийгээр хордсны улмаас амь насаа алдах тохиолдол гардаг. Саяхан гэхэд л гэртээ унтаж байсан гурван иргэн угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 хороонд “Угаартаж нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг арваннэгдүгээр сарын 26-нд авч шалгахад тус хороонд оршин суух Ч /эм.86н/, А /эм.62н/, Увс аймгийн харъяат Б /эр.50н/ нар ил харагдах гэмтэл шархгүй угаартсан байдалтай нас барсан байжээ.
Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
УГААРТСАН хүнд үзүүлэх анхны тусламж