Булган аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн Бандийнхүү гэдэг газар малчин Б-гийн нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсон байна. Иймд дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд, энэ сарын 16-нд гарсан хариугаар галзуугаар өвчилсөн болохыг тогтоожээ.