Дулааны шугамын хоолойд хоёр хүн амиа алджээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд дулааны шугамын худагт цогцос байна гаргаж өгнө үү гэх дуудлага өчигдөр иргэнээс ирсэн байна. Дуудлагаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж ажилласан байна.
Улмаар дулааны шугамын хоойлойд түлэгдэж нас барсан нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй хоёр эмэгтэй хүний цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Дээрх хэргийг одоо Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.