Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Хонхорын уурхайн эдэлбэр газарт гурван уурхайчин угаарын хийд цохиулан ухаан алдсан байна.
Энэ тухай дуудлага ОБЕГ-т ирсэний дагуу Уул уурхайн аврах ангийн 12 алба хаагч, 2 автомашинтай ажиллаж уурхайчдын амь насыг аварчээ.
Аврагчид Тус дүүргийн иргэн 41 настай эрэгтэй Б, иргэн 41 настай эрэгтэй Э, иргэн 50 настай эрэгтэй А нарыг уурхайн гүнээс гаргасны дараа Эрүүл мэндийн төвд шилжүүлсэн байна. Тэдний биеийн байдал сайжирсны дараа өчигдөр орой 16:00 цагт эмнэлгээс гарчээ.