Өвс тээвэрлэж явсан "Пронтер’’ загварын ачааны автомашин голд цөмөрчээ.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Б 03-34 УНК улсын дугаартай ’’Пронтер’’ загварын ачааны автомашинаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу өвчиж яваад Хэрлэн голд унажээ.
Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 15:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 алба хаагч, нэг автомашинтай 17:00 цагт очиж 02:00 цаг хүртэл ажиллаж автомашиныг гаргаж авчээ.
Сэтгэгдэл (1)