2017.11.29, Лхагва гараг / Билгийн тооллын: 12
Өвлийн эхэн цагаагчин гахай сар
Хоёр хар мэнгэтэй Цагаан бич өдөр
Аргын тооллын: 2017.11.29, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08.17-17.02
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр насны хүч дэлгэрнэ. Эм найруулах, угаал үйлдэх, үс авах, элч зарах, эд авах, бэр авах, насны авшиг, насны бүтээл хийх зан үйл хийгээд төрөл садан бололцох, худалдаа наймааны үйлнээ сайн.
Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.