Хэнтий аймагт мотоциклиор замын хөдөлгөөнд оролцохыг энэ сарын 10-ны өдрөөс 2018 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хугацаагаар хоригложээ.
Хэнтий аймгийн Засаг даргын А/418 дугаар захирамжаар хүйтний улирал эхэлж хур тунадас унаж, зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүссэнээс замын хөдөлгөөнд оролцогчдод хүндрэл бэрхшээл учирч байгаатай холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, учирч болох эрсдлийг багасгах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү шийдвэрлэсэн байна.
Хүйтний улиралд мотоцикль, мопед унан зам тээврийн хөдөлгөөнд оролцсоноос болж өнгөрсөн онд орон нутагт гурван осол гарч, осолд орсон иргэд нас баржээ. Иймээс иргэдийг амь нас, эрүүл мэндээ хамгаалж, хүйтний улиралд мотоцикль, мопедоор замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл (1)