Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд иргэн Б-гийн эзэмшлийн .....ЗАА улсын дугаартай “Шаланз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 09:57 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 10:10 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд иргэн Ч-гийн эзэмшлийн ....УНР улсын дугаартай “Суббару простер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.28-ны өдрийн 09:54 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 10:05 цагт очиж 15 минут ажиллаж унтраажээ.