Бусдын биеийг үнэлүүлж байсан эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, энэ сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт ... массажны газар биеэ үнэлэгч нар байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 29 настай эмэгтэй У гэгч нь бусдын биеийг үнэлүүлж байжээ. Тиймээс уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.