Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Гантулга: Ганц л амьдарна шдээ... Хийгээд бай...Хийгээд л байя

2017-11-30
0
ЖИРГЭХ

Рок попын ертөнцөд өөрийн гэсэн тод өнгө, шинэ хэмнэлийг бий болгож яваа залуу уран бүтээлч манай өнөөдрийн зочин. Физикийн томъёогоор нухлагдсан түүний хувь тавилан гитартай холбогдож, эгшиг аялгуунд хөглөгдөх байж. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө цаг ямагт хичээж, зүтгэж яваа залуу уран бүтээлч Гантулгатай бид хэсэгхэн хором ярилцлаа. Түүний зальжин нүдэнд оч гялалзаж, Цээжинд нь хүсэл нь багтаж ядан яваа. 

 

 

Дуучин ГАНТУЛГА гэж хэн бэ?

Блиц:

1. Төрсөн он сар өдөр: 1985.11.26

2. Төрсөн газар: Дорноговь аймаг Сайншанд хот

 

3. Хобби: Сонирхол татах бүх юманд хобби хөдөлж хийхийг хүсдэг. Цаг гарвал хийгээд лявчихдаг.

4. Таны мэргэжил: Үйлдвэрлэл орчин зүйн инженер-Экологич

 

5. Таны бахархал: Хонио хариулж байхдаа Орос, Түвд, Герман, Англи хэлийг өөрөө боловсорч сурж чөлөөтэй ярьж чаддаг, Босоо Монгол бичгийг компьютер шиг бичдэг Өвөөгөөрөө, мөн 4 хүүхдээ өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн Улсын Мастер цолтой Оёдолчин ээжээрээ бахархах сайхан байдаг даа

6. Хэлэх дуртай үг: Нэг л амьдрана ш дээ Хийгээд бай...Хийгээд л байя

 

7. Царайны тал дээр: Зальтай нүдтэй, Нүдээрээ инээсэн Царай Муутай ш дээ J

8. Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: ХАЙР

 

9. Амьдралын тань хамгийн үнэт зүйл: Гантулга гэдэг хувь заяаг бий болгосон хүмүүс маань, ирээдүйг маань бүтээлцэж байгаа эргэн тойрныхон минь миний хамгийн үнэт зүйл.

10. Амьдралдаа мөрддөг зарчим: Амьдралыгмаш энгийнээр хардаг, эгэлгүй... сайхан ажлаа хийгээд ламьдраад л хайрлаад л дуулаад л...Тэгэхээр зарчим бол юу хийх хэрэгтэй байна тэрийгээ л сайн хийж бүтээх л юм.

 

11. Өөрийг тань чимдэг зүйл: Аальгүй нүд, Гоё хоолойтой гэж олон хүн хэлж байсныг бодоход "Олны үг ортой л байх” \инээв\. Олон нийттэй маш сайн харилцаа тогтоож чаддаг, орчноо мэдэрч аливааг хийчихдэг шүү

12. Хоч: 10жилд Тарвага хочтой байсан. Одоо бол Гитар хочтой л байна даа

 

13. Кайф авдаг зүйл:Маш олон бий. Хорвоо дээр байгаа бүх л зүйлс өөрийн гэсэн онцлог давуу талтай. Тэр болгоныг нь л мэдэрч, харж, хүртэж кайф авдаг даа

14. Зорилго: Үлдээсэн мөр минь Үнэ цэнэтэй байхад л болно доо

15. Биеийн жин, өндөр: 62кг, Өндөр 172 см 

 

- Бидэнтэй ярилцаж байгаа таньд баярлалаа. Уншигчид маань ТулгаагГитарчин гэдгээр нь сайн мэднэ. Гэхдээ Гитар барихаасаа өмнө Гантулга юухийж байсан бэ?

 

-Баярлалаатаньд. Би гитар барихаас өмнө Физикийн томъёонд нухлуулсан. Ангийн идэвхитэй манлайлагч оюутан, ШУТИС-ийн оюутны холбоонд давхар ажилладаг, Урлагийн наадамд байнга оролцож Гоцлол дуу номинацийг хашраадаг оюутан байлаа. ШУТИС-ийн 1-р дотуур байранд амьдарч Экологийн инженер мэргэжлийг эзэмшсэн дээ.

 

 

- Урлагаас тэс ондоо мэргэжилтэй Тулгаагийн хувьд дуучин болсон ньсонирхолтой санагдаж байна. Дуучин болсон тухайгаа хуучилвал?

 

-Би багадаа урлагт дуртай хүүхэд байсан. Аав маань гитар сайхан тоглоно. Аавынхаа дуунд уяраад л суудаг байсан. Харин одоо дуучин гэж "Цоллуулах”болсон нь "Нарны Жим”киноны дуу "Он жав”дууг дуулсанаар эхэлсэн юм.

 

 

- Нарны жим киноны Оросоогийн дүрийг та чадварлаг бүтээсэн ... Хэрхэн яаж кинонд тоглох болов?

 

-ШУТИС төгсөөд мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаж байгаагүй юм.Өөрөөр хэлбэл би инженер хийж огт үзээгүй. Өөрөөр салбарт ажиллаж байлаа.УБТЗ-ын харъяа "Ган Зам” төвд рестораны зохион байгуулагчаар ажиллаж байгаад 2010 оноос хуучнаар Цагдаагийн академид сантехникчийн орон тоон дээр Соёл олон нийтийн хэлтэст ажилд орж байлаа шүү дээ. Тухайн үед яг орон тоо нь батлагдаагүй түр энэ орон тоон дээр байж бай гээд... Цагдаагийндамжаанд сууж цолоо ч авлаа ажил ихтэй ч хийгээд л байсан. Хажуугаар нь оройн цагаар хэд хэдэн ресторан пабд дуулдаг байсан. Бараг "Халтуур” юм уу даа /инээв/. Жил бүр шинэ оюутнуудтай хээрийн сургалтанд гарч салаан даргаар ажиллаж байхдаа нөгөөх алдарт "РУМБА”-г тоглож манай ажлын найз маань бичлэг хийгээд төд удалгүй Youtube-д оруулж байсан юм. Би ч нээх тоодоггүй байлаа. Гэтэл тэр бичлэг шуугиан тарьж /хэхэ/ олон 1000 хандалт авсан юм. Тэр бичлэгийг МҮОНРТ-ийн уран бүтээлчид үзээд надтай холбогдсоноор эхэлсэн юм даа. Киноны зураг авалт бүтэн жилээр үргэлжлэх байсан учир ажлаасаа чөлөө хүсэхэд өгөөгүй, тэгэхээр нь өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гараад 100 хувь шийдээд кино зургандаа орсон доо.

 

 

-Та их зорьмог шийдвэр гаргасан байна шүү дээ. Шууд ажлаасаа гараад кинонд тоглохоор шийдэж. Тэр шийдвэр бас зөв байжээ. Өнөөдөр таныг хүсэл мөрөөдөл тань хөтлөж шүү дээ?

 

-Яг тийм. Би дуулах дуртай, хөгжимд хайртай. Гэхдээ л урлаг руу төдийлөн орж чаддаггүй байсан. Харин "Нарны жим” кино миний амьдралын ЖИМ-ийг зааж өгсөн гэж боддог. Тухайн үед хамт тоглосон нийт уран бүтээлч, хамт олондоо талархаж явдаг.

 

 

 -Та кинонд өөрийгөө сорьсноос гадна Universe best song наадамдоролцсон нь таны амьдралын нэгэн чухал мөч байх?

 

-UNIVERSE B S наадамд 2 удаа оролцож байсан. Шилдэг 25-д оролгүй хасагдаж байсан /хохо/. Тайзан дээр гарч нүүр хагарах туршлага авч чадсандаа. Энэ наадам надад арвин их туршлага, өөрийгөө илүү хөгжүүлэх эрч хүч хайрласан шүү.

 

 

-Таныг уран бүтээлч,тэр дундаа дуучин болно гэдэгт олон хүн эсэргүүцдэг байсан гэдэг. Яагаад тэр юм бол?

 

-Төрийн албан ажиллаж байгаад өргөдлөө өгөөд ажлаасаа гарна гэхэд гэрийнхэн маань нилээд дургүйцэж байна. Яах гэж Төрийн албанаас гарах гээд байгаа юм бэ гээд л...

 

 

-Харин одоо бол таниар маш их бахархаж байгаа байх?

 

-Надад итгэсэн хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй явахыг л хичээж байна даа.

 

 

- Дуудах нэрийг эцэг эх ,дуурсах алдарыг өөрөө гэдэг. Гантулга гэдэгнэрийг таны эцэг эх өгсөн, Харин та Гитар хэмээх алдараар овоглохболлоо.Гитар таны хувьд хэр үнэ цэнэтэй вэ?

 

-Гитар хөгжим үнэ цэнэтэй.Их хэмжээний үнэ цэнэтэй /хэхэ/ Аав минь гитар тоглож дээр үеийн дуу их дуулдаг байсан. Тэр үед ер тоодоггүй байсан ч хожим оюутны байранд байхдаа гэнэт л хобби хөдлөж өдөр шөнөгүй барих болсон. Хурууны өндөг хагараад маш хэцүү байсан ч эдгээж байгаад дахиад л барьсан. Нэг ёсондоо би ГИТАР-ыг хайрлаж, дурлаж, мэдэрч эхэлсэн.

 

 

 

 -Залуу хүн учраас эрч хүч, их хүсэл таниас мэдрэгдэж байна.Та чухам юухүсч мөрөөддөг вэ?

 

-Миний мөрөөдөл их бий. Эхнээсээ бага багаар биелээд л яваад л байна. Хичээх болно оо.

 

 

-Байнга хамт явдаг, үргэлж хамт байдаг болохоор Гитар таны "эхнэр” болжээ. Гэхдээ та одоо ХАЙР-тайгаа учраа юу? Гитар уйлуулсан шигээнэгэн сайхан бүсгүйн сэтгэлийг уяраасан байх?

 

-Гитар бол эхнэр минь хайр минь гээл их явсан. Найзууд маань ч мэддэг болохоор хайрыгаа яасан юм бэ гээд л байнга асууна./хэхэ/ Тийм ээ, нэгэн бүсгүйг уяраагаад хоолойгоороо уургалаад авсан /хэхэ/. Урлагт дуртай мэдрэмжтэй сайхан бүсгүй бий.

 

 

 -Таны уран бүтээлийн сан хэр аривжиж байна?

 

-Одоогоор найман дуу клиптэйгээ гараад байна аа.

 

 

-Өнөөдөр залуус гитар ихээр сонирхох болсон. Таныг өөрийн гитарынсургалттай гэж сонссон?

 

-Гитар болон дуулаачийн сургалт явуулж байгаад түр завсарлаад зогсоосон байгаа, удахгүй үргэлжлүүлнэ шүү.

 

 

-Таны пэйж хуудсанд багагүй онигоо ярьж буй бичлэгүүд байдаг. Амьдрал дээр та хошин хогийн мэдрэмтэй юу?

 

-Ер нь хүүхэд байхын алиа зантай шооч гэрийнхнийгээ инээлгэдэг ганц хөдөлгөөнтэй нь байлаа. Одоо ч хэвээрээ л байгаа ш дээ.  Хошин урлагт давхар хүч үзэхийг маш их хүсдэг.

 

 

 -Бидэнтэй ярилцаж. Гитарчин Гантулга гэж хэн бэ? гэдгийг багахан ч гэсэн танилцуулсан таньд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье?

 

-Баярлалаа. Та бүхэнд. Халуун дотно яриа өрнүүлж, өмнө нь хэн ч мэддэггүй байсан "Нууц”-аа ч бас дэлгэлээ /хэхэ/. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Дуучин Гантулгын ертөнцөөр хэсэгхэн хором бид аялалаа. Энгийн яриатай энэ залуу хөдөлмөрч, бас хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээн, зүтгэж яваа. Гитарын хөг аялгуунд залуусын сэтгэлийг хөдөлгөж, Урлагт өөрийн гэсэн тод өнгийг зурж яваа залуу уран бүтээлч Гантулгадаа уран бүтээлийн өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

А.Бэхи

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 8 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 16 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК