Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хоёр настай охин эмч нарын буруутай үйл ажиллагааны улмаас эндсэн гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсэг охины үхэлд эмч буруутай эсэхийг тогтоох аж. Тухайн өдөр тус эмнэлгийн хүүхдийн тасагт лабароторийн эмч жижүүрч гарч байсан бөгөөд охинд анхны тусламж үзүүлэлгүй, зүрх нь зогссоны дараа адерналин тарьсан байдаг. Охин өнгөрсөн сарын 31-1-нд шилжих шөнө амьсгал хураасан билээ.