Дархан-Уул аймгийн Төмөрлөгийн үйлдвэрийн 20 ажилчин өчигдөр орой угаарын хийнд хорджээ. Ажилчдыг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
Одоогоор 18 хүний биеийн байдал дунд зэрэг, 2 хүний бие хүндэвтэр байгаа талаар дөнгөж сая ЭМЯ-ны тандалт шуурхай удирдлагын хэлтсээс Дархан-уул аймгийн нэгдсэн эмнэлэгтэй цахимаар холбогдож, нөхцөл байдалтай танилцан мэргэжлийн зөвлөгөө өгчээ.
Тус аймгийн Эрүүл мэндийн газар Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын мэргэжилтнүүд голомтод хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл (3)