Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Баасанням: АТГ түүхэндээ бусдаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй

2017-12-01
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Өдрийн сонин”-ы 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 253 дугаарт ярилцлага өгөхдөө Авлигатай тэмцэх газар хандив авдаг талаар ярьжээ. Энэ асуудлаар тодруулж, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай ярилцав.

 

-Авлигатай тэмцэх газар хандив авдаг талаар Г.Баасан хэвлэлд ярилцлага өгчээ. Та бол тус байгууллагын ерөнхий менежер. Энэ талаар үнэн бодит мэдээллийг өгөөч? 

 

-Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан сонинд ярилцлага өгөхдөө “Би Шилэн дансыг сайтар шалгаж үзсэн анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай Авлигатай тэмцэх газар 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга” гэж ярьжээ.

 

Үнэн бодит мэдээлэл гэвэл Авлигатай тэмцэх газар хандив огт авдаггүй. Байгуулагдан ажилласан түүхэндээ бусдаас нэг ч төгрөгийн хандив авч байгаагүй. Ярилцлагад дурдсан тоонууд нь хандивын орлого биш. Харин Авлигатай тэмцэх газар болон Дэлхийн банкны хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн банкны байгууллагын чадавхийг хөгжүүлэх сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, хяналт шалгалтыг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтийн буцалтгүй тусламжийн орлого юм. Энэ төслийн санхүүжилтийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр олгосон бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан гэрээний дагуу 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа нь хэрэгжиж дууссан. Төслийн хүрээнд Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн системийн програм хангамжийн сайжруулалтын ажлыг хийсэн.

 

Монгол Улсын 2016-2017 оны Төсвийн тухай хуулиудад Авлигатай тэмцэх газрын төсвийн ерөнхийлөн захирагчийн гадаад тусламжийн орлогоос санхүүжих дүнг 2016 онд 96,8 сая төгрөг, 2017 онд 105,8 сая төгрөгөөр тус тус баталсан. Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем сайт руу орж Монгол Улсын Төсвийн тухай хуулиудаас Авлигатай тэмцэх газрын сүүлийн 2 жилд батлагдсан төсвөөс үүнийг харах боломжтой.

 

 

-Тэгээд яагаад хандив авсан гэж мэдээлсэн юм бол? Буцалтгүй тусламжийн орлого, хандив хоёр нь тэс өөр ойлголт биз дээ? 

 

-Уг нь өөр ойлголт л доо. Шилэн дансны тухай хуульд шилэн дансны мэдээллийг байршуулахдаа уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.5-т “хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт” гэж заасан байгаа. Хандив нь ч, тусламж нь ч, төслийн санхүүжилт нь ч нэг ангиллаар, нэг баганад бичигдэх ёстой юм. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нь ийм юм. Энэ дагуу Авлигатай тэмцэх газар Шилэн дансны нэгдсэн сайтны Хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт тайлан хандив, тусламжийн орлого, зарцуулалт ангилалд мэдээллээ байршуулсан. “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, хяналт шалгалтыг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилт нь Санхүүгийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусламжийн эх үүсвэрээс санхүүжих  ангилалд  тусгагдсан юм. Үүнийг хандив авчээ гэж ташаарсан бололтой.

 

 

-Авлигатай тэмцэх газар яагаад зочны зардал гаргадаг юм бэ? 2015 онд томилолт, зочны зардал 156 сая төгрөг гарсан байна гэж Г.Баасан ярьсан. 

 

-Сангийн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 7 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан зардлын Эдийн засгийн ангилалд Гадаад албан томилолт, Дотоод албан томилолт, Зочин төлөөлөгч хүлээн авах зардлын бүлгийн нэрийг “Томилолт, зочны зардал” гэж баталсан байна. 2015 онд дотоод албан томилолтын зардалд 77,3 сая төгрөг, гадаад албан томилолтын зардалд  44,6 сая  төгрөг, зочин хүлээн авах зардалд  6 сая төгрөг, нийт томилолт, зочны зардалд  127,9 сая төгрөг гарсан байгаа. Зочин хүлээн авах зардал нь гадаад зочин төлөөлөгчдийг хүлээн авсан гадаад харилцааны хамтын ажиллагааны зардал байдаг.

 

2015 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банк, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгын Удирдах зөвлөлийн 20 дахь удаагийн уулзалт, 13 дахь удаагийн бүс нутгийн семинарыг манайх зохион байгуулсан. Энэ арга хэмжээнд Ази-Номхон далайн орнуудын Авлигын эсрэг санаачилгад нэгдсэн 31 орны төлөөлөгчид, ажиглагч орон болон тус санаачилгын Зөвлөх хорооны гишүүд оролцсон. Энэ уулзалт, семинарын хүрээнд 6.0 сая төгрөг зарцуулагдсан. 2015 онд зочин хүлээн авах зардалд 156.0 сая төгрөг зарцуулагдаагүй.

 

 

-Танай байгууллагын төсөв, санхүүгийн мэдээлэл хаалттай, эсвэл тийм ойлгомжгүй байдаг юм уу? 

 

-Манай байгууллагын төсөв санхүүгийн мэдээлэл хуулийн дагуу нээлттэй, хүссэн иргэн хүссэн цагтаа шилэн дансны мэдээллийг үзэж танилцах боломжтой. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хянагддагаас бусад төсөв санхүүгийн мэдээлэл үргэлж нээлттэй. Хэрвээ ойлгомжгүй зүйл гарвал бидэнд хандаж тодруулж, дэлгэрүүлж асуухад чөлөөтэй. Бид хариу өгөхөд хэзээд бэлэн.

 

Авлигатай тэмцэх газар Шилэн дансны тухай хууль, шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмын дагуу Шилэн дансны нэгдсэн сайтад болон байгууллагын сайтын ил тод хэсэгт төслийн холбогдох бүх мэдээллийг хуулийн хугацаанд тогтмол байршуулж ажилладаг. Төслийн батлагдсан төсөв, сарын мэдээ, цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш зарлагын гүйлгээнүүдийг хавсралтын хамт тус тус байгууллагын сайтад байршуулсан байгаа. Манай байгууллагын www.iaac.mn цахим хуудасны Ил тод байдал цэс, Шилэн дансны нэгдсэн https://www.shilendans.gov.mn/ цахим хуудсаар нэвтэрч Авлигатай тэмцэх газрын төсөв санхүүгийн мэдээллийг үзэж танилцаж болно.  

 

Цаашид Авлигатай тэмцэх газартай холбоотой аливаа мэдээллийг олон нийтэд мэдээлэхийн өмнө холбогдох тайлбарыг биднээс авч, ойлгомжгүй байгаа бол асууж тодруулан, мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж байхыг Олон нийтийн зөвлөлөөсөө ахин хүсье.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Иргэн (202.55.191.72)
    Нэгч төгрөгийн хандив авч баөйгаагүй ч харин бусдын өмчийг үгүй хийж дээрэмдэж байсан байж магадгүйшдээ???...
    2017 оны 12 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.9.40.102)
    BAS L TSAGDAAGIIN HURANDAAGIIN HUUHED ENE BAASANNYM
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.145)
    Хандив авч бгаагуй, булааж л бсн
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (183.81.171.3)
    Баасан гуай МУИС хуулийн анги төгссөн гэсэн биз дээ. Зөрчлийн тухай хуулийг судалсан байлгүй дээ
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • Зочин (59.153.114.207)
    АТГ хан фитнест явж илүүдэл жингээ хасвал зүгээр шүү буяны тарга болон эрүүл зөв хоололтын тарга бол арга туршлагаа олон нийтэд ярьж танилцуулаач
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Энэ бацаан аль багын ийм нэг тарган банди Налайхын дэнжээр таваргадаг байсын. Буяны тарга байхаа
      2017 оны 12 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    23 цаг 19 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    23 цаг 27 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК